Энэ жилийн хувьд шинэ кинонууд гарах ч нээлтээ хийх бүтээлүүдийн дийлэнх хувийг өмнөх жилүүдэд гарч байсан кинонуудын үргэлжлэл ангиуд давамгайлж байгаа юм. Үүнд “Ахмад Америк”, “Хүн аалз”, “Мичин гаригийн бослого”, “Рио”, “Лууг хэрхэн сургах вэ” зэрэг бүтээлүүдийн ээлжит ангиуд нээлтээ хийхээр болсон байна. .

Sunday, May 11, 2014

Киноны тухай

Цагаан идээний гайхамшиг

Saturday, May 10, 2014

Thursday, May 8, 2014

Dawn of the Planet of the Apes

GODZILLA - Official Trailer 2

Wednesday, May 7, 2014

Captain America The Winter Soldier trailer

Холливудын "Их дөрөв"

Холливуд гэж юу вэ? 
Холливуд нь үнэндээ бол Америкийн Калифорни мужийн Лос Анжелос хотын нэг дүүрэг юм. Гэвч Холливуд гэх ойлголтонд кино студиуд, алдартай жүжигчид, найруулагчид, шагнал гардуулах ёслол, наадмууд, Санта Моникагийн уулан дээрх HOLLYWOOD хэмээх бэлгэ тэмдэг, Алдарын гудамжин дахь одод гэхчлэн олон ойлголт багтдаг.
Холливудад олон арван алдартай кино студи байдаг боловч нэр хүнд, цар хүрээ, уран бүтээл, үүх түүхээрээ ялгарсан 4 студийг “ИХ ДӨРВӨЛ” хэмээн нэрийддэг байна. Үүнд:


Warner Bros pictures- Тус студийг 1918 онд Харри, Алберт, Сэм, Жак Уорнер хэмээх ах дүү дөрөв үүсгэн байгуулжээ. Warner Bros pictures өдгөө америкийн кино зах зээлийн 15,4 хувийг эзэлсэн томоохон студи болсон юм. Тэд 1927 онд “Жазз дуучин” кинондоо хүмүүсийн харилцан яриаг тусгаснаар “дуугүй” киноны эрин үеийг халж, кино урлагийн түүхэнд дэвшилт авчирсан гавьяатай. DC EntertainmentWB AnimationNew Line CinemaCastle Rock Entertainment,Turner Entertainment зэрэг өсч яваа кино студиуд ч Warner Bros-ийн харьяалалд багтдаг. Тус студи нь кино сонирхогчдын үзэх дуртай, бидний сэтгэлд хоногшсон алдарт Бэтмэн, Харри Поттер, Супермэн, Матрикс зэрэг цуврал кинонууд болон“Inception”, “Шарталт”, “Би домог” зэрэг кинонуудыг бүтээсэн юм.


Walt Disney pictures- Калифорнид хүсэл мөрөөдөл, итгэл найдвараас өөр эд хөрөнгөгүй ирсэн Уолт Дисней домогт Микки Маусыг зохион бүтээснээр алдрын оргилд хүрэх эхлэлээ тавьсан юм. Тэдний бүтээсэн “Цасангоо ба Долоон одой”, “Пиноккио”, “Дамбо”, “Бэмби” зэрэг хүүхэлдэйн кинонууд үзэгчдийг хэзээ ч уйдааж байгаагүй бөгөөд “Карибын тэнгисийн дээрэмчид: Хар сувд”, “Немогийн эрэлд”, “Тоглоомын түүх” зэрэг сүүлийн үеийн бүтээлүүд нь америкийн кино зах зээлийн борлуулалтын 14,3 хувийг дангаараа бүрдүүлж байна. Мөн хүүхэд бүрийн хүсэл мөрөөдлийн ертөнц “Диснейн парк” энэ студийнх гэдгийг дурсахгүй өнгөрч болохгүй.


Universal pictures- Өнгөрсөн жил /2012 он/ 100 жилийнхээ ойг тэмдэглэсэн Юниверсал студи нь америкийн кино зах зээлийн 13,6 хувийг дангаараа эзэлдэг кино компани юм. “Юрийн галавын цэцэрлэг”, “Сарыгхулгайлахтөлөвлөгөө”, “Галзуухурд”зэрэг нь тэдний хамгийналдартайбүтээлүүд. Тэд 100 жилийнхээ ойг тохиолдуулан студийнхээ логог шинэчилж , “Ойн савдаг Лоракс” киноны үеэр анхлан танилцуулсан байна.

Paramount pictures- Мөн л 100 жилийнхээ ойг тэмдэглэн өнгөрүүлээд удаагүй байгаа энэхүү студийг үзэгчид “Загалмайлсан эцэг”, “Шрек”, “Трансформерс”, “Биелэгдэшгүй даалгавар” болон Марвелийн цуврал киногоор нь андахгүй. Уг студийн Холливуд дахь “ParamountStudio Tour” нь ихээхэн алдартай. 100 жилийн түүхтэй студиэр зочилж, кино зураг авалттай танилцахаас гадна, дуртай киноныхоо орчинд орж, барилга байгууламжийг нь үзэж сонирхох гэсэн хүмүүсийн цуваа тасардаггүй аж.

Tuesday, May 6, 2014

Хамгийн өндөр өртгөөр бүтсэн бүх цаг үеийн "Шилдэг - 10" кино



10. $247.000.000 - “King Kong” (2005) / “Spider - Man 2” (2004) 


 Одоогийн байдлаар хамгийн өндөр үнээр бүтсэн дэлгэцийн шилдэг кинонуудын №10 дугаарт “King Kong” (2005), “Spider - Man 2” (2004) зэрэг уран бүтээл ордог байна. 2005 онд дэлгэцнээ гарсан “King Kong” кино нь тэртээ 1933 онд гарч байсан гайхалтай кинонуудын нэг бөгөөд “Бөгжний эзэн”, “Хоббит” зэрэг бүтээлээрээ дэлхийд танигдсан Шинэ Зеландын найруулагч Питер Жексон найруулсан байна. Тэрээр 1933 оны “King Kong” киног гарч байхад 9 настай байсан ба энэхүү бүтээл түүнд гүн сэтгэгдэл үлдээсэн тул ийнхүү дахин бүтээжээ.

 9. $254.000.000 - “John Carter” (2012) 


Энэхүү киног Америкийн зохиолч Эдгар Райс Берроузийн “Barsoom” цуврал романы эхний ботиос сэдэвлэн бүтээсэн ба найруулагч Эндрю Стэнтоны анхны экшен жанрын дэлгэцийн бүтээл юм байна. Тэрээр өмнө нь “Finding Nemo” (2003), “WALL - E” (2008) зэрэг хүүхэлдэйн кинон дээр ажиллаж байсан юм. Киног “Apple Inc.” компанийг хамтран байгуулагч, зохион бүтээгч Стив Жобсын гэгээн дурсгалд зориулсан билээ.


8. $258.000.000 - “Avatar” (2009)


“Avatar” (2009) бол XXII зууны Пандора гараг дээр өрнөх сонирхолтой үйл явдлыг өгүүлсэн кино ертөнцийн шилдэг бүтээлийн нэг билээ. Кино ертөнцийн түүхэн дэх технологийн дэвшлийг жинхэнэ утгаар нь мэдрүүлж чадсан киноныхоо зохиолыг Жеймс Камерон 1994 онд биччихсэн байсан гэдэг. Тухайн үед энэ хэрийн киног бүтээх технологи хангалттай хөгжөөгүй байсан тул тэрээр “Титаник” (1997) киноныхоо дараа гаргахаар шийдсэн нь энэ юм.

7. $261.000.000 - “Pirates of the Caribbean: Dead Man’s Chest” (2006)


Компьютер график эффектийг хамгийн сайн ашигласан ангиар нэрлэгддэг “Pirates of the Caribbean: Dead Man’s Chest” (2006) киног Хятадад гаргахыг хориглосон байдаг бөгөөд хүн нь хүнээ идэх бусармаг зүйл гардаг учраас ийнхүү хориглосон байдаг байна. Энэ нь нээлтээ хийсэн эхний долоо хоногтоо $136.000.000 ам.долларын ашиг олсноор тухайн жилийнхээ хамгийн их ашиг олсон кино болжээ.

6. $264.000.000 - “Waterworld” (1995)


Усны ертөнцийн тухай уран зөгнөлт энэхүү киног зохиолч Петер Рэйдерийн “Waterworld” (1986) зохиолоос сэдэвлэн бүтээжээ. 2500 онд өрнөх үйл явдлыг өгүүлсэн “Waterworld” кинонд гол дүрийг бүтээсэн жүжигчин Кевин Костнер кинонд зориулж $22.000.000 ам.долларын хөрөнгө оруулалт хийж байжээ. Киноны хувцасны дизайнер Жон Блүмфилд кинонд зориулж 2000 гаруй хувцасыг урласан гэнэ. 

5. $272.000.000 - “Harry Potter and te Half - Blood Prince” (2009)


“Harry Potter” цувралын хамгийн урт үргэлжилдэг №3 дахь анги болох энэ кино 02:33:19 цаг үргэлжилдэг бөгөөд кино ертөнцийн хамгийн амжилттай цувралуудын нэг юм. Киноны Лаванда Брауны дүрийг бүтээхээр 7000 гаруй охид шалгуулсан байдаг бол цувралыг эхлэхээс өмнө Харри Поттерийн дүрд тоглохоор 14.000 гаруй хүүхэд залуучууд шалгуулж байсан гэдэг. Энэ нь “Box Office”-ийн зах зээлд $934.416.487 ам.долларын ашиг олсноор бүх цаг үеийн хамгийн их ашиг олсон №8 дахь дэлгэцийн бүтээлээр нэрлэгддэг байна.

4. $278.000.000 - “Tangled” (2010)


“Rapunzel Unbraided” нэрээр гаргах гэж байсан энэ хүүхэлдэйн киног “Ах дүү Гриммийн үлгэрүүд”-ээс санаа авч бүтээсэн бөгөөд эдгээр үлгэрүүдэд “Rapunzel” охины тухай гардаг байна. “Tangled” нь урьд өмнө хэзээ ч ийм их санхүүжилтээр хийгдэж байгаагүй хамгийн өндөр өртгөөр бүтсэн үүхэлдэйн кино юм. Кинотой холбоотой сонирхолтой баримтуудаас дэлгэвэл Рапунзелийн үс нь 21.3 м урт ба 4.2 кг байдаг бол киноны үеэр 45.000 гаруй дэнлүү хөөрдөг байна.

3. $290.000.000 - “Spider - Man 3” (2007)


“Marvel Comics”-ийн супер баатар хүн аалзын дүрээс сэдэвлэн бүтээсэн “Spider - Man” цувралын энэ ангийг бүтээхэд 2 жил 10 сарыг зарцуулжээ. Кинон дээр гардаг жүжигчин Кристен Данстын хашгирдаг хэсгүүдийг өмнөх “Spider - Man 2” (2004) анги дээрхийг дахин засварлаж оруулсан байдаг гэнэ. Түүнчлэн энэхүү кино нь найруулагч Сэм Рэймигийн найруулсан хамгийн амжилттай анги нь бөгөөд “Sony Pictures Entertainment”-ийн хамгийн их ашиг олсон кино юм.

2. $291.000.000 - “Titanic” (1997)


“Титаник” (1997) бол нэрт найруулагч Жеймс Камероны дэлгэцийн шилдэг бүтээлүүдийн нэг билээ. Киноны ихэнхи зураг авалтыг ОХУ-ын “Академик Мстислав Келдыш” хөлгийн тавцан дээр хийсэн байдаг. Энэ нь 6240 тн жинтэй эрдэм шинжилгээ, судалгааны зориулалт бүхий хөлөг юм. Кино багийнхан Леонардо ди Каприогийн оронд жүжигчин Мэттью Макконехиг тоглуулах хүсэлтэй байсан ч Жеймс Камерон Леонардог сонгосон байдаг. Киног бүтээхийн тулд Жейс Камерон “Титаник” хөлөг сүйрсэн газар шумбалт хийж байсан ба энэ аялал нь түүнд маш гүн сэтгэгдлийг үлдээсэн юм байна.

1. $338.000.000 - “Pirates of the Caribbean: At World’s End” (2007)


“Pirates of the Caribbean” цуврал киног Диснейн “Pirates of the Caribbean” паркаас сэдэвлэн бүтээсэн бөгөөд бүх цаг үеийн хамгийн амжилттай цуврал кинонуудын нэг билээ. Киноны нээлтийн үйл ажиллагааны тасалбар $1500 ам.доллар байсан ба ашгаас олсон тодорхой хувийг ашгийн бус “Make-a-Wish Foundation” халамжийн байгууллагад хандивлаж байжээ. Энэ нь өвчтэй хүүхдүүдэд тусалдаг халамжийн байгууллага юм. Киноны зураг авалтыг зохиол нь хараахан дуусаагүй байхад эхлүүлж байснаараа олны сонирхлыг багагүй татдаг ба ийнхүү бүх цаг үеийн хамгийн өндөр өртгөөр хийгдсэн